Нэг юм сараачив.
2009 оны 12-р сарын 10 Нийтэлсэн Dream9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 119
Оюутан дүү нартаа хандаад нэг юм хэлчдиймуу?
2009 оны 10-р сарын 01 Нийтэлсэн Dream
Олон аавын хүүхдүүд хот газрыг
зорихдоо өөр өөрсдийн гэсэн зорилго, хийе бүтээе гэсэн тэмүүлэлтэй ирдэг. Тэр
их хүсэл мөрөөдөлрүүгээ харах тусам гялалзаал, урагшлах тусам эрч хүч урам
аваал, мөрөөдөх сайхаан. Гэхдээ мөрөөдлийнхөө араас гүйж явахдаа баруун зүүн
тийшээ гальтирч болдгүм ш дээ. Тэхгүй бол, “би уг нь багш болохыг мөрөөддөг
байсын, гэхдээ одоо би багш биш л дээ...” гэж мигсэн юм яриад сууж байж мэднэ ш
дээ. Тэхээр ерөөсөө ийм нэг энгийн дүрэм байна.
“Оролдлого сайт оройд нь хүрнэ.”
Хэн хэлсийн бүү мэд. Гэхдээ энэ үг хэнб гуайн ч амьдралд биелэлээ олж чаддаг
гайхалтай үг. Юутай ч нэг асуудал тулгараад яах бол ийх бол гэсэн санаа зовнил,
айдаст автаад зүгээр сууж байгаа хүний дэргэд энэ үгэнд эзэн сууж чадсан хүн
аль хэдийн асуудлыг барьж аваад алдаж оноод, асуудлыг шийдэх хэд хэдэн
хувилбартай болоод, шийдэх аргаа барьж аваад, дараагийнх нь аль в гээд сууж
байдаг. Хэрэв мөрөөдөл чинь амархан биелээд байвал түр зогсож байгаад толгой
дээрээ шар гэрэл асаажийгаад энэ чинь миний мөрөөдөл үү, эскүол зорилт уу гээд
бодоод үзэхимүү ?
Ээж аавын захиас цээжинд, юу ч
гэсэн сургуулиа төгсөөд авъя, төгссөн хойно учир нь олдониз гэж бодвол ёстоо
нөгөө тэнэгтдэг газар мангартдаг гэжийнэ ш дээ гэдэг шиг юм болох бэз. Адилхан
л сургууль төгсөж, адилхан л диплом өвөртөлж гараад хэдхэн сарын дараагаас ажиллаж
байгаа ажил, авч байгаа цалингаараа дээр доороо ороод эхэлдэг. Тэхээр ерньол
иймийм шиг байгаан. Залуу хүн мэдэхгүй байж болно, чадахгүй байж болку. Чадвар
туршлагаас ирдэг. Туршлага гэдэг чинь зөвхөн ахмад настан эсүүл эрдэмтдэд
байдаг зүйл биш хүн бүрт л байдаг энгийн зүйл. Тэхээр их амархан байгаа бэд дээ
? Мэдэхгүй зүйл гаруул мэддэг хүнээс нь асуучина. Мэддэг хүн нь заагаад өгнө,
тэр хооронд загнуулах, зандруулах, мэдрэлийг нь мэрж, нервийг нь барах бол байх
л, (хэдэн сар ч загнуулсан яадын, загнаж байгаа хүн чинь чиний мөрөөдлийг
биелүүлэх юм зааж өгч байгаагаа ч мэдкүм чинь). Тэгээд мэдэж авна, өөрөө гардана,
туршлага сууна. Инкээд болоо ш дээ. Амархан уу ? Би боддийн, нилах багадаа хайрлаж
дурласан хүндээ Би Чамад Хайртай гээд улайжийгаад ч гэсэн хэлчиж чаддгү байсын
хэлж чаддаг хүнээс нь эрхтэн асуугаад зөвлөгөө авчдаг байж гэж. Кк, тэрч
яахуу.
Зардал мөнгийг тооцоод үзвэл их
сургуульд сурна гэдэг тоглоом биш. Тэхээр учир ийм байна, нэг оюутны зардал:
Одоогийн их сургуулиудын дундаж ханш за ойролцоогоор 650,000, байрны хувьд жилд
хажуу өрөө 150,000 гөтрөгөөр 3уулаа хөлслөөд зун харилаа гэж бодоход 9 сард
үржүүлнэ. Инкээд 450,000, хоол унааны мөнгийг хэмнье л дээ. Сард атусны билэт
5000 билү дээ. Хоол өдөрт 2500-аар ордог гэвэл тансаг ч оюутан юм уу ? Хариад
хоол бас байга ш дээ. Кк, за энэ ол зүгээр л ойролцоогоор ш дээ. Яг цав байх
албагүй, гэж бодоход л хоол унаа =5000*9+2500*30*9
= 720,000. Хичээлээ гар хөл, хувцас
хунар дээрээ бичнэ гэхгүй бол бас өөр зардал гарч таарна. За тээд хичээлээ сайн
хийгээд зузаан дэвтэр дээр үзгэн балаар бичлээ гэж бодоход ойролцоогоор жилийн
нийт хэрэглээ 30,000 гөтрөг, тэгээд дээр нь танилцах үдэшлэг, паарий, нийллэг,
зугаалга гээл явж өгниз. Нийт дунджаар 2 сая гаран төгрөг, дээрээс нь алдагдсан
боломжийн өртөг этр гэхийн бол бүүр замбраагүй их юм гарна. За тэгээд 2 сая
төгрөгөөр юу сурав гээд бодоод үзэх хэрэгтэй байх.
1-р курсд юмдаг. Нэг удаа хүргэн
ахынхаа машиныг гаражнаас нь гаргаад нууцаар барьж яваад аваар хийчихсэн юм.
Тэгээд 620,000 төгрөгний төлбөрт орсон юм. За байз сургуулиасаа чөлөө авч ажил
хийж мөнгө олоод төлдийн байх даа, инкээд л өнгөрдөг юм байж л гэж бодож
байсын. Харин хүргэн ах бүх хохирлыг төлөөд өөрөө машинаа янзлуулаад дараа нь
надад хэлсэн үг нь ердөө л, ах нь чамайг 620,000 төгрөгөөр жолооны сургалтанд
суулгалаа шүү л гэж хэлсэн. Тэхээр би жолоонд суугаагүй ч гсн суугаад төгссөн
хүнээс илүү зүйл сурсан байгаа бэз ? Дөнгөж сургууль төгссөн хүнээс илүү нэг
сар ч гэсэн дуршлага суучихсан хүн ажилд авахад дөхөмтэй байдаг болохоор зөвхөн
дипломтой төгсөх биш бас хажуугаар нь цалин авахгүй ч гэсэн мэргэжил нэгтэй
мундаг хүний туслах хийгээд пракчик, онол 2-ынхоо хэр зөрүүтэйг эртхэн мэдээд
авбал алс хэтдээ олон зүйл дээр цаг бага зурцуулж, их юм сурна гэж боджийно ш
дээ.
Тээд эцэст нь гэж хэлэхэд мөнгө
олохын төлөө биш юм сурах гэж ажил хийвэл чиний орлого жилээс жилд нэмэгдэж,
ажлын талбар чинь жилээс жилд тэлэх болно. Хэсэг хугацаанд цалин муу байсан ч
хамаагүй ирээдүйд хэрэгтэй юмаа л сураад судлаад явчих.
За юу ч сарааччив даа. Нэмэр болох байх л гэж бодлоо.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 125
Гэртээ ажлаа хийх гоё мөн үү ? гэхдээ л бухимдаж 7 хоносоон.
2009 оны 09-р сарын 29 Нийтэлсэн DreamСүүлийн сар хагас гэртээ ажлаа хийлээ. Ганц нэг
болохгүй юм байгаа нь интернэт байхгүй, бусдаар бол болж байнаа. Ажлаа хийж
байгаад л цайны цаг болохоор гал тогоонд түжигнэж өгжийна. Жаахан нүдээ амраах
зуур молкон дээр гарч Зайсан толгой, Богд уулаа ширтээстэй. Орой болонгуут ор
хажууд байгаа болхоор ширээнийхээ өнцөгөөс орлуугаа гулсаж ороод нам. Ажлын
хажуугаар чаддаг ч юм шиг хүнээс орчуулга этр авж, нөгөөдхийг нь орчуулах гэж
алж өгжаам даа. Ямар ч гэсэн өнөөдрийн байдлаар хийх гэсэн ажлаа бүгдийг нь хийчихлээ.
Өчдөр ч сайхан өнгөрлөө. Хэхэ. Одоо бол нэг албан газраас хариу хүлээжийнэ. Тэр хариу за гэвэл дэвтэр номоо
базаана даа. Хэхэ. Дахиад л сурахаас. Суръя ч гэж бодоодайсийн. Үгүй гэвэл “Б” пландаа ороод завсар
зайгаар нь Люмпен паркийн ажлын саналыг хүлээж аваад багадаа 1 сар ажиллана даа.
Гэснээс өнгөрөгч долоо хоног нэг найз маань залгажийна.
Анд: Сайн уу зав байвал яг одоо хүрээд ирээч,
Би: Зав гаргана ш дээ хө, яасан ? Гэнэт залгаж этр, юу болов ? Хаа байгаан ?
Анд: 1000-ны зам дээр байна. Танай гэрийн урдаахан талд, уулзвар дээр.
Би: Ок ок. 10 минут.
Гэрээс гараад алхаж байна.
Урагшаа зүглээл алхаал байсан. Аваар болсон газарт ойртоол, тэнд хэдэн залуу
нэгийгээ тойрцон зогсжийно. Ойртоод харуул харин мань хашир анд дунд нь ганцаараа
байжийна. Очоод л найзтайгаа нийлж аваал: чи цаашаа чи наашаа, муу нус, муусайн
чапакууд яажаган танууд, чадкум байж үхэж хатаад ямбий юм бариад явдийн танууд
гээл ярилцлага эхэлжийнэ. Дүрмээр вол андын зөв байсын. Тэгсэн удалгүй замын цагдаа,
бас нэг жийп ирээл зогсжийно. Ашгүй цагдаа ч ирлээ гэж бодож угтал харин эсрэгээрээ
юм болж жийпнээс таван хошуутай гацдаа, траффик гэсэн логотой шаминаас бас нэг
гацдаа гарч ирээл, тэнгүүт нөгөө чапакнууд энэ залуу (миний найзыг хэлжаган чапак ч гэж муусайн чапакны
зулзганууд) хурд хэтрүүлж явж байсан этр
гээл завааржийна. Байдал биш болохоор нь нэг гацдаатай нь хувьчилж уулзлаа. Хурд
хэтрүүлсэн юм байхгүй ээ, энэ хэдийн үгээр болно гэж юу байсын. Инкээд инкээд
эд нар ийгэж орж ирээд, ийм юм болсон юмаа гээл харсан юм шиг л тайлбар
хийгээд, тэгээд дайсны талын бууны нохойг ятгаж дийлкүгээ ойлгоод шал дэмий ч
юм ярьчив уу гэж бодоод. Хараал идсэн хахуулийн муу гацдаа гэж харааж, зүхэж
хашгирмаар байсан ч болку. Муусайн гацдаануудыг ихэрээс нь өмнө нөгөө
чапакнуудтай нь нанчилдаад авдаг байж гэж бодоод, ямар нэг юм цохиж авмаар
санагдаад. Нэг мэдсэн андын андууд ч ирчиж, хүн хүчний хувьд тэнцвэртэй болсон
ч тэр гацдаагийн мөрөн дээрх таван гошуу их учиртайм дагаа. Валиар хар
чапакууд, шалдалж байгаад шараад идчхиймсан. Андын бие зүгээр ч гсн чэзерийнх
нь урд гупер нь нилага, мотор нь чад, аваарын гэрэл асаалттай энд тэнд шил
бутраастай. Төлбөр гаргуулна гэж бодсноос төлбөр гаргана гэж санасанчгүй гэж андыг
ярихын хажуугаар хамаг мэддэг хараалийг нь хэдхэн минутанд бөөнд нь сонсож,
боож үхэхээс наагуур л байлаа. Энэ хараал идсэн хахуулийн нийгэмд цөмийн бөмбөг
дэлбэлчхийнсан. Шээээтт.
Нэг иймэрхүү, хоёр тиймэрхүү
гэдэг шиг юм болжийно доо. Санаагаар болдог адилхан чапак болж дунд нь орж
байгаад биедээ тэсрэх бөмбөг зүүжийгаад, бүх валиар ажлыг нь арчиж хаяаад,
цалингаас өөр орлогогүй болгоод, май чи гэж хэлжийгаад бөмбөгөө дэлбэлчмээр
байхын.
5 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 120
Өнөөдөр ч бужигнаж байна, гэхдээ маргааш. . .
2009 оны 09-р сарын 27 Нийтэлсэн Dream6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 115
Улаанбаатар хотод хоёр алхахад 300 төгрөг
2009 оны 08-р сарын 19 Нийтэлсэн DreamДэлхийд хамгийн өндөр өртөгтэй орнууд гээл хэдэн жагсаалт гардаг. Хараад байхад Монгол улс уг нь эхний 10-т орж харагддаггүй байсан юм. Тэгсэн сая түрүүхэн 2 алхаад 300 төгрөг төлөөд. Тэгээд дээрхи жагсаалт жаахан алдаатай гарсан юм болов уу гэж бодов. Яав ийв гээд асуусан чинь энэ нь 8 сарын 1-нээс авто замын засварын ажил эхэлсэнтэй холбоотой болж таарлаа. Төв замын засварын их ажил эхэлсэнтэй холбоотойгоор туслах замуудын ачаалал ихсэж улмаар замын түгжрээ гэдэг үг хүн бүрийн хараалын бай болж, ажил алба, гэр орондоо хоцорж оройтох шалтаг ч болж байна шалтгаан ч болж байна. Шалтаг болох нь сайхан ч, нөгөө талаараа бол бухимдмаар юмуу даа. Ямартаа ч хотын нэг хэсэг замаар ч гэсэн овон товон, нүх сүв тойрч давхихгүй амар болох нь. Сайны хажуугаар үргэлж саар зүйлс байдаг гэдэг шиг замын ажил төлөвлөсөн хугацаандаа амжиж засварлах нь баталгаагүй бөгөөд шат шатны удирдлагуудад хянагдаж гарах шийдвэр тушаалууд нь шат шатандаа авилга гэдэг үгтэй холбогдож, энэ үгнээс болж засварын ажил хэр сунжирахыг сайн мэдэхгүй юм. Нэг сайн юм нь ойрд гадаа сайхан байна. Дугуйтай нь алхаж, дугуйгүй нь марк2(алхаж гүйж яв гэж хоёр хөл заяасын бус уу)- оороо хотын гудамжаар давхилдаастай. Нэг онигоо санаанд ороод, онигоо ч юу байхав. Болсон явдал: Нэг найз маань машинтайгаа харьж явж л дээ. Төв шуудангийн урд бөглөрөөд аажуухан явжийсан, таньдаг хүн таарахаар нь суучих дөхүүлээд өгье гэсэн. Нөгөө хүн нь зүгээрээ хөгшин нь яаарч явна гээд алхаад явсан гэж. Чи л болж байвал би яаху өнгөрсөн хүн гэдэг шиг, миний муу нийслэл өнгө засаж байвал би ч одоо дүүрсэн хэрэг ээ.
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 152
Мөнгө төгрөг олох гэж өөрийгөө зовоох шаардлагагүй.
2009 оны 08-р сарын 18 Нийтэлсэн DreamХүн бүрийн амьдралд зайлшгүй чухал эд зүйлсийн нэг бол яах аргагүй л өнөөх төгрөг. Миний хувьд мөнгө олох гэж нээх зовох шаардлагагүй гэж бодоод байгаам. Аа гэхдээ хүний амь нас мөнгөөр хэмжигдэх тохиолдол байдаг, авч бидний ихнэх нь тийм асуудалгүй. Блогчид ажил хийдэг, сурдаг, эхнэртэй, нөхөртэй, хүүхэдтэй, аав, ээжтэй, аа бас янзан бүрийн хоббитой. Тэгээд санхүүгийн эх үүсвэр ер нь ийм байх: цалин + бусад орлого гэж. Эсвэл зүгээр л бусад орлого. Энэ нь манай нилах нилзрай блогчдын хувьд л даа. (Ээж ааваас, ах эгчээс).
Саятан гэж хэн бэ ? Сая төгрөгтэй кармаалсан хүн үү, эсвэл сая төгрөг хийж чадсан хүн үү ? Миний кармаанд, түрийвчинд, картанд одоогоор сая төгрөг байхгүй. Гэхдээ би ингэж хэлэх дуртай: " Дрийм хүү баяжих нь баараггүй, томрох нь тодорхой." Нээх том дуугарцан уу ? Уриа гэх нь хайшаа юм. Гэхдээ хүн санаж явбал бүтнэ, сажилж явбал . . . Миний одоо байгаа байдал намайг хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Үүнийг АНУ-ийн аж үйлдвэржилтийн үед улсын нийт санхүүгийн зах зээлийн 70 хувийг эзэлдэг байсан компани, пүүсийн эзэд байсан 7 хүнээс өнөөдөр 2 нь амиа хорлосон, 1 нь хар тамхичин, 3 нь гудамжинд, нэг нь хаа ч билээ гундуухан явж байгаа түүх нотолно.
Надад сар бүр ажлын хөлс буюу цалин нэрээр дансанд мөнгө ордог. Мэдээж дээр нь бусад эх үүсвэр. Гэхдээ энэ нь аав ээжийгээ зулгаадаг гэсэн үг биш шүү ард түмээн. Ичиж амьдраарай, өдий том болчоод. Зүгээр л хэдэн төгрөг хаана зараад байгаагаа л сайн тооцоолчиж бай. Хүн мөнгө олоход биш үрэхэд л асуудал байгаам. Цалин гэж хэдэн бор төгрөг аваад тэр ч өрийг дарна, энэ ч байрны мөнгө өгнө, хоол унаа, утасны төлбөр, бас зүгээргүй паарийдана энэ тэр гэж. Нэг мэдэхэд мөнгө гарын салаагаар гэсэн яриатай эвлэрээд л сууж байдаг. Үүнийг хянаж чадвал санхүүгийн хичээлээр 1 кредит ахина л гэсэн үг. Мөнгө олох гэж битий яс махаа зовоогоод бай л гэх гэсийм.
2 хүн 100 сая төгрөг сугалаанд хожиж л дээ. Нэг нь сая төгрөгөө шууд банкинд хийгээд хүүгээр нь амьдарна гэж шийдээд хадгаламжинд хийчиж. Харин нөгөөх нь мөнгөнийхөө 10 хувиар нь амьдраад, 90 хувиар нь бизнес хийж. 5 жилийн дараа энэ 2 хүний унаж байгаа машин, эдэлж хэрэглэж байгаа хувцас хунар, эд зүйлс, амьдардаг орон байр, орж үйлчлүүлдэг дэлгүүр, ресторан эрс ялгаатай болжээ. Тааврын хариу юу байх нь уу ? Банкинд мөнгөө хийсэн хүн зүгээр л хүүгээр амьдарч, бэлэн хоол идэж байна. Харин нөгөө талд болох болохгүй хэд хэдэн салбарт хүчээ сориод, алдаж онодог арга туршлага суугаад дараагийн алхамуудаа тодорхойлоод дараагийн 100 саяыг хараад сууж байна. Өөрөөр хэлбэл явсан нохой яс зуудаг энгийн л дүрэм. Дээр нь нэмж хэлэхэд мөнгө олох гэж биш юм сурах гэж ажиллавал нэг сумаар 2 туулай буудна гэж бодож явдийн. Хүн амьтан санал нийлэх эсэхийг мэдэхгүй юм. Миний л бодол л доо.
Эцэст нь хэлэхэд их мөнгө олъё гэж бодож байгаа бол их мөнгө хаяж сурах хэрэгтэй. Мөнгийг мөнгөөр бүтээдэг юм бус уу !!!
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 152
Dream амраад ажиллаад амраад амраад ажиллаад хослуулаад явчжийна...
2009 оны 08-р сарын 06 Нийтэлсэн DreamӨнгөрөгч 7 сар ямар сайхан сар байсымдээ. Зуны улирал чинь ийм сайхан билүү гэж бодлоошд.(зарим өдөр шатам халуун байсныг эс тооцуул). Ерөөсөө тэр чигээрээ наадам, амралт, каймп, зугаалга. Өнгөрсөн жилд алдсан эрч хүчээ олж авах шиг. Манай ажлынхан бүгд хөдөө явж би оффис ажилтай ганцаараа үлдсэн маань амралтын эхлэл боллоо л доо. Үргэлжлүүлээд наадам, блоггеруудын амралт, зугаалга гээл ар араасаа, уулзалтууд гээл . . . Юун замбраагүй юм болчив доо гэж.
За тэхээр наадмаар хөдөө яваад гэрийнхэнтэйгээ амралтанд амраад сайхан байсан. Бодоод байхнээ би ер нь шумууланд хазуулж хатгуулдаггүйм шиг байгаан. Хүн амьтан тас тас хийтэл алгадаал байхад намайг муу муу шумуулнууд хатгахгүй байхаар нь гайхаал өнгөрсөн. Ганц нэг хатгуулсан нь ерөөсөө овоож товойж, загатнуулахгүй юутай таатай. 1р бүлгийн цустай хүмүүс ийм заяа төөрөгтэй байдымуу эсүүл ? ккк. Гэхдээ цаана чинь шумуулын дезодрант гэж сайхан юм гарсан байна лээ. Сүрчиг шиг цацаал болоо. Шумуулыг тэгээл мартаж орхино. Шумуул ингэж хэнэ ийн, чи юм уу, тэр юм уу ? Ямар амьтан байдын ухааны юм ярина шүү дээ.
Наадмаас ирээд хальт ажиллав. Ажилласан өдрийн маргааш харин дахиад амрах маягтай. 2009 оны 7-р сар нэг тиймэрхүү сонин сар.
Амраад удаагүй байтал блоггеруудын ээлжит амралт. Истой найс гэж хэлэх багадна. Хонож чадаагүй ч гсн (ер нь явсан нь зөв болсын биш үү, багтахгүй нтр. . .) нэг өдрийн дотор олон хүмүүстэй танилцаж, нөхөрлөж, цагийг үнэхээрийн хөгжилтэй зугаатай өнгөрүүлсэн. Хорхог оо гэж, ай хөөрхий шүлс гоожих маягтай. Хорхог хийсэн хүнүүсийг бол ерөөсөө профешшионал гэж товчилмоор юм байна лээ.Тэр хоосон чанар гэдэг тоглоом билүү ? Тоглоомны нэр нь юу байлаа даа. Гурван өгзөг, нэг тохой, дөрвөн хөл этр... Нэг өгзөг гэвэл алах нь ээ. Багийн гурван хүн нэгэн дээрээ давхарлаастай. . . Нөгөө алим шиг өгзөг нтр нь будаа болниз дээ. Аз болоход тэгж хэлээгүй, одоо бодохнээ ''Баярлалаа'' гэж хэлэх хэрэгтэйн бол уу даа. Ford Expedition гэдэг билүү ? Хөгжим бол лайтай лайтай, нэг хүн тэнд таранс хөгжмийн аянд уян налархай бүжиглэж, шуугиан тарьж, араасаа уухайгаар түрүүлж,,, за нэг үгээр бол бут авсан. За тэр хоол хүнс алддаг бол яаху дээ, гарз гараализ. Манайхан харин хаа очиж тэр тал дээр хотойхгүй л дээ. Очсон хүн бүр хэзээний бие биенээ таньдаг хүмүүс шиг л байсан, ерөөсөө яшиг "Өнөр бүл" гээд нэрлэчий. Каймп сайхан болсоон. Харин зураг хөрөг хаа хамаагүй хүн амьтны компүүтрээр, блогийн бичлэг нтр-ээр яваад байгаа шуум дуулдсан. Уг нь ол дэмийм шиг байгаам.
Ирэнгүүтээ маргааш нь дахиад гэрээрээ пикник паарийнд давкина. Нээх удаагүй ч гсн би урьд өдөр нь явснаас илүү ядарсан. Тэр өдөр нэг мэдсэн зурагчин болцон баахан зураг аваад гүйжийсэн. Хоёр мэдсэн би өөрөө ганц л зурган дээр гарсан байдийн. Тэр нь сүүлд гэрээрээ бөөндөө авхуулсан зураг. Бүткү ээ ер нь.
Наамдын маргааш намар гээд аль хэдүйн намрын өнгө төрх орчихсон. Ажил эхэлжийнэ. Тэгсэн одоо 700 хуудас судалгааны материалын мэдээллийг компүүтэрт оруулах ажилтай суужийна. Нөгөө сайхан амарсныхаа горийг амсжагаан байлгүй дээ. Мэдкүм зус. Гэртээ ажиллаж байгаа болохоор амарж, ажиллаж байгаа 2-ийн аль нь болохыг таахад бэрх юм. Гэхдээ Dream готойхгүй л дээ. Ажлаа хийж дуусгачаад, Өвөрхангай явж амарна даа харин чиг. Хахаха.
7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 141
Тэрэлж сайхан нутаг минь юу болов...
2009 оны 06-р сарын 22 Нийтэлсэн DreamӨнгөрсөн 7 хоног их завгүй
ажиллаж олон газраар машинтай, явган, хөл нүцгэн таваргалаа. Сэтгэл өвтгөсөн
нэг зүйлийн талаар бичихээс өөр аргагүйд хүрсэн би бээр өөрийн үзсэн харснаа л
сийрүүлье.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 242
Ээжээ ааваа...
2009 оны 06-р сарын 02 Нийтэлсэн Dream3 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 135
Энэ шороотой өдрөөс болж бага насны хэсэгхэн дурсамж сэргэжийнэ...
2009 оны 05-р сарын 27 Нийтэлсэн DreamШороогоор шуурч байгаааг эс тооцвол төдэй их сайхан өдөр байгаа авч, би нартай цэлмэг тэнгэртэй сэрүүхэн өдөрт дуртай. Үе үе ингээд хазайгаад хазайгаад явчдий ойлгоорой.
Яг нэг иймэрхүү өдөр болсым. Энд тэндгүй газар эзэнтэй болж хашаа баригдаж, том том хундамны нүх ухаад барилгын салбар ид цэцэглэж байсан үе юм даг. Аав ээж хоёр ажилдаа явж ах гадуур гулялж эгч дүү бид 3 гэртээ үлдсэн тэр мөчид би гадаа тоголж байгаа найзуудтайгаа тоглохоор гэрээсээ сэмхэн гарав. Барилгын суурь тавьдаг том том нүхэнд их тоголдог байсан ч энэ удаад бид нуугдаж тоголж байв. Манайх төмөр замаас холгүйхэн байдаг болхоор хар багаас минь л ээж аав гэлтгүй хүмүүс үргэлж төмөр замруу орж болку, баба гэж сануулдаг байв. Гэтэл нуугдаж тоголжийгаад нээх гоё цэцэгтэй газар харсан нь төмөр замын торон хашааны цаана байв. Нэг мэдсэн хэдэн цаг болж байгааг ч анзаараагүй гартаа хэдэн цэцэг барьцан эрвээхэй шиг энд тэнд цэцгээс цэцэг дамжаад явжийна. Цаг хэд болж байгааг анзаарахгүй явж байхад ар гэрт ийм юм болжийно:
Аав ажлаасаа ирээд эгчээс дүү нар чинь хаана юу хийж явна ? Эгч: Цэцэгхэн гэртээ байна нөгөөдөх чинь найзуудтайгаа тоголж байгаа байхаа би гараад олоод ирье. Хаалга тас.Ээж ажлаасаа ирээд эд нар чинь бүгд хаачаа ? Аав: Тамбу /намайг багад ингэж дууддаг байсын.ккк/-г хайгаад л гарсан. Ийкаа ирээгүй байна/ том ахыг хэлжагаан/. Удалгүй эгч орж ирээд: Тамбу олддоггүй ээ. Найзууд нь нуугдаж тоглоод олдохоо байгаад бууж өгчөөдийхад гарч ирэхгүй байна гээд байна гэнэ. Ээж: Юу гэсэн үг вэ ? Харанхуй боллоо гарч дүүгээ хурдан хай. Дахиад хаалга тас. Цагийн дараа хайх ажиллага үр дүн муутай мэдээгээр үргэлжилж байв./сүүлд бүр хайх ажиллагаа болцын/. Ээж: Цагдаагийн газар мэдэгддийн билүү яанаа? Аав: Би утасдаад хэлчье. Олуулаа хайвал арай дээр. Удалгүй ах ирж гэрээрээ дүү, хүүгийн эрэлд гарав. Цагдаа ирж байна. Тэгээд: Танай хүү хаагуур тоголдог найзууд нь хэн хэн гээд бүх найзуудыг маань асуусан гэсэн. /Сүүлд нь сонсоход манай найзууд: "нэг цагдаа ах бид нараас чамайг асуугаад байхаар нь бид нар юу ч хэлээгүй" гсн, жаахан юм байж бас овоо гарууд.../ тэгээд л байж болох бүх газраар хайгаад л шороонд дарагдаж үхчээгүй байгаа гэх ээжийн сэтгэл, яаанаа дүү минь хаа байна гэх эгч, ахын сэтгэл, хүү минь хаагуур явна даа, амьд байдаг байгаадаа гэсэн аавын сэтгэл бүгд хайсаар л... Хайж хайж аргаа бараад нэг л газар үлдэв. Тэр нь ойр хавийн төмөр замын бүс газар. Ээж: Миний хүү тийшээ ердөөсөө явдаггүй юм. Арай ч үгүй байлгүй дээ гээд уйлж унжиж ухаан алдахаар наагуур юм болжино. Аав зүрхээ даран байж төмөр замруу том том алхаад гарч өгөв. Хүү минь амьд гэж өөртөө хэлсээр алхсаар...
Нэг мэдсэн аав иржийнэ. Яааамар гооё вэ ? Ажлаасаа ирцэн надад ямар гоё юм авчирсан бол гэж бодоод өөдөөс нь гүйсэн чинь ойртонгуутаа аавын урьд нь харж байгаагүй царайг харахдаа балмагдаад шууд уйлаа хаясан. Миний гараас бариад шууд гэрийн зүг алхаад марш.
Ааав хаааачгаааадааагаааан бэ ? Би яаасын бэ гээл том том нулимс гаргаад л яваад байсан гэрлүү дөхөж иржийнэ. Гэрийн үүдэнд ээж намайг харангуутаа асгартал уйлаад л чи яадаг, яасан хайшаа хүүхэд вэ, хаагуур явж байгаа ирж байгаан, ээж нь зөндөө санаа зовлоо.Гартаа юун цэцэг барьцын хаанаас түүсийн гэжийнэ. Би: Төмөр замын хашаан дотор байсын, тэхээр нь таньд түүсийн гэсэн, ээж миний цэцгийг шүүрч аваад л асгартлаа уйлжүүлээээ.Тэгээд маргаашнаас нь би хэд хоног гарж тоглох эрхгүй болсийм даа хөөрхий.
"Эхийн санаа үрд үрийн санаа ууланд" гэж үнэн үг шиг.
11 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 217
,,,нэг сонингийн зар дээр дээрхи ажлын байрны үндсэн шаардлага нь ингэжинэ,,,
2009 оны 05-р сарын 25 Нийтэлсэн DreamСүүлийн үед өндөр цалинтай ажилд авна нтр гэсэн зар их
явжийна. Ажлын зар нь явангуут
хүмүүс фолловап хийгээл. Тэгсэн нэг сонингийн зар дээр дээрхи
ажлын байрны үндсэн шаардлага нь ингэжинэ:
Хувийн зохион байгуулалт сайтай, ажлын идэвхи санаачлагатай, багаар ажиллах чадвартай
Хэрэглээний болон интернэт орчны программуудыг ахисан түвшинд эзэмшсэн,
Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай......
Дээрхи шаадрлагыг хангасан хүмүүс
холбогдох хаягаар хандана уу. ......
ЖИЧ: Дээрхи
шаардлагуудыг хангасан хүмүүс нь ажлын байран дээрээ ажил хийдэг хүн байвал
зохино.
Гэсэн байвал
яах уу ? Бодоод байсан чинь ингэж бичих нигууртай ч юм шиг. Ажлын байр бол интернет кафе биш.
Тэхээр ажилаа л хийх ёстой. Би бол ажлын цагаар их мессенжер, блог оролджийноо. Гэхдээ
ажил цалгардуулж багийн амжилтыг арагш татахгүй, цаг хугацаанд нь багтаагаад
хийгээд багийн амжилтанд түлхэц өгч чадаж байвал нөгөө луувангаа иднэ үү,
лаавангаа иднэ үү чамад ямар хамаатайн гэдэг шиг юм яриад суужаахад юу нь
болохгүй байхуу тиймээ ?
10 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 301
Шархалсан зүрхтэй хүмүүст хандаж би...
2009 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Dream Их том сэдэв хөндөж байгаагаа
ойлгож байгаа би бээр өөрөөсөө жаахан сэтгэгдэл хуваалцъюуу гэсэн юм.
Эрчүүд уйлдаг гэхээр нээх тэнэг сонсогдох уу? Би 10 жилд байхдаа нэг удаа
аавтайгаа ирээдүйнхээ тухай ярьж байлаа. Ээж шигээ гоё эхнэртэй болж олон
хүүхэд гаргаж сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлнээ гэж аавдаа хэлтэл харин өөдөөс
чи баасаараа
чаддийн, сургуулиа сайн төгсөхөө бод гэжүүлээ. /Аав маань муу хүн биш л
дээ. Жаахан халамцуу байсын./ Тэрхэн агшинд миний мөрөөдлийн хаант улс
нуран
унаж дахиж суурийг нь босгъё гэсэн ч хөрс нь зүрхнээс урссан нулимсанд
минь
дэвтээд ямар ч суурь тавьсан нураад байсан. Тэр цагаас хойш их хугацаа
өнгөрсөөн.
Нэг удаа аав ээж 2-ыг вокзал дээр суулгаж өгөх гээд 3 лаа иртэл
цагаасаа эрт
ирчихсэн болохоор хоолны танхимд юм ярьж суулаа. Яриа юунаас эхэлсэн,
юу болсын
сайн санадаггүй юм. Урьд цагт шархалсан зүрх минь олон өдөр хоног сар
жил тээж
явсан нулимсаа тээж чадахаа болиод гаргасан юмуу, хачин ихээр уйлж
эхэлсэн.
Гомдол, бухимдал, зөрчилдөөн, миний дотор байсан бүхэн, тэр 2-т маань
хамаатай юу
байсан бүгдий нь гаргасан. Эргэн тойронд зөндөө л хүмүүс биднийг
анзаарч байсан байх. Гэсэн ч би тэр зааланд 3-лаа л байгаа юм шиг
санагдаж байлаа. Аав ээж 2
ч уйлаад, бид 3 хачин сонин үгээр илэрхийлэмгүй тусгаарлагдсан тийм
ертөнцөд
байгаа юм шиг санагдаж байсан. Аавыг анх удаа доголон нулимс гаргаж
байгааг
харсан юм. Хар багаасаа эр хүн уйлдаггүй юм гэж хүмүүжсэн аавынхаа уйлж
байгааг
хараад би улам ихээр асгартал уйлсан. Тэрхэн мөчид галт тэрэг хөдлөх
цаг болж
чанга яригчаар галт тэрэгний зорчигчдыг суудалд нь урьж бидний халуун
яриа өндөрлөв. Тэр мартагдашгүй халуун бөгөөд ахархан хугацаанд болсж
өнгөрсөн уулзалтаас хойш аав, ээж хүүгийн хоорондох ан цав битүүрч
эдгэрсэн юм даа. Нээрээ сүүлд бодоод байхнээ аавыг ч тэр ээжийг ч тэр
тэвэрч үнсээгүй их удан байна лээ. Алдаж онохдоо аав ээжийгээ зовоосон бол хүүгээ уучларай. Тэр
уулзалтаас болж уучлал хүнд ямар их амар тайван, эрх чөлөө өгдгийг
биеэрээ мэдэрсэн минь хамгийн том тохиол байлаа. Тэхээр шархалж, шаналж
яваа бол найз минь уучлал бол хайртай хүндээ өгөх хамгийн том бэлэг
бөгөөд шархалсан зүрх сэтгэл дээр чинь уучлал хэмээх ариун булаг урсан
орвол эдгэрэл хэмээх цоо шинэ хувцасийг өмсгөдөг юм шүү.
28 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 375
Гарцаагүй үйлчилж, найдвартай тураах жор.
2009 оны 05-р сарын 20 Нийтэлсэн DreamӨөр юу ч идкү зөвхөн жорын дагуу байжийж л турна. Тэгээд ингэжинэ:
Даваа гаригт: нэг ширхэг алим
Мягмар гаригт: нэг ширхэг шар лууван
Лхагва гаригт: нэг аяга тараг
Пүрэт гаригт: тал гадил
Баасан гаригт: түүхий төмс
Ням гаригт: чандарлах газарт очно.
За тэгээд таминь ээ энэ жорыг хамаагүй хэрэгжүүлжийгаад манийгаа нар саргүй газарт мордуулчиваа.
6 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 212
Хүмүүс ердөөсөө зүгээр л зодчихдог болчиж...
2009 оны 05-р сарын 15 Нийтэлсэн DreamХүүхэд ч болтугай зодчихоод унтъя даа гэдэг шиг хүмүүс нэрэээнгээсээ байнаа цаана чинь. Өчигдөр нэг найз маань шөнө залгаад цохиулчихлаа хүрээд ир гэжинэ. Хэд хоногийн өмнө нь би шөнө мсж бичээд сэрээчихсэн болхоор золиг чинь тоглож байна гэж бодоод битий маяглаад бай гсн хоолойны өнгө нь биш байнаа. Тээл хамаг хувцасаа хам хум өмсөөл гараад шидцэн. Дүүргийн цагдаа дээр яваад очсон уруулаа сэт цохиулсан найз угтах... Толгой нь манараад нүд нь бүрэлзээд их хүнд болж. 3-лаа ганц хүнийг ийм болтол нь зодчихоод, ирсэн цагдаатай нь хэрэлдээд чамайг ч гсн ална тална болоод суужигаа хүнийг одоо танхай гэх үү, хэрэгтэн гэхүү мэдкү. Бүлэглэл нь ч юмуу бүү мэд. Гэмтэл дээр очоод найзыгаа оёо хийлгэж байх зуур хүлээн авахын хаалганы дэргэд хүлээж зогслоо. Хүлээх зуур хажуугаар нь машинд дайруулсан хүн орж ирхийн, унаж бэртсэн хүн орж ирхийн, судсаа ханасан хүн орж ирхийн, хэсэгхэн хугацаанд ямар ч их юм болдийм дээ гэж боджийтал зүгээр явжийгаад хэдэн залуучууд хүрж ирээд нэгийг нь хутгалчихаад зугтцан гээд 2 залуу орж ирж байна. Гэцүү болжийноо нээрээ. Цагдаагийн протокол дээр хэрэгтэн зүгээр л зодмоор санагдаад, хутгалмаар санагдаад гсн тайлбар хийжаагаа тухай нилээдгүй байна гэнэ. Энэ юу гсн үг үү ?
USA-д залуучууд гэлтгүй бүгд буу, бие хамгаалах хэрэгсэлтэй явдаг болсон нь дээрхи шиг хүмүүсийг хохироодог гаруудаас хамгаалахын тулд аргагүй эрхэнд хийж байгаа үйлдэл болтой. Тиймэрхүү гаруудыг зүгээр л буудаад хаячуул дахиж хүнд гай болку ш дээ. Тэгсэн мөртлөө хүн ална гэдэг бас мэдкүм даа. Яаж шийдхийн байгаан...
12 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 212
Өдрийн цайны дараа яагаад нойр хүрдэг вэ?
2009 оны 05-р сарын 14 Нийтэлсэн Dream21 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 243

